images

“Westlife”


   1990-ээд онд Баруун Ирландын Слиго хотод Каин Иган, Марк Фихили, Шэйн Филан нарын дунд сургуулийн зургаан хөвгүүн “6 as 1” нэртэй хамтлаг байгуулжээ. Удаа ч үгүй хамтлаг энэ нэрээ “‘I.O.YOU” болгон өөрчилсөн бөгөөд 1997 онд “Together Girl Forever” нэртэй анхны дуугаа цацаж улсдаа нэрд гарсан юм. Гэвч гурван гишүүн нь хамтлагаа орхисон тул нэр дурдсан гурав нь Даблинд сонгон шалгаруулалт хийж Никки Бирн, Брайан МакФаддэн гэдэг хоёр гишүүн шинээр нэмж авснаар бидний мэдэх “Westlife” хамтлаг төржээ. Гэхдээ энэ нэрийг авахын өмнө хуучин “I.O.YOU” нэрийг нь эрэгтэй хамтлагт тохирохгүй гэж үзэн менежер Ронан нь “Westside” болгосон удаатай. Учир нь, хамтлагийн анхны гурван гишүүн Баруун Ирландынх билээ. Шинэ хамтлагийг Даблинд тоглолтоо хийсэн АНУ-ын поп хамтлаг “Backstreet Boys” дэмжсэнээр дэлхийд алдарших эхлэл болж, удалгүй 1998 оны 11 дүгээр сард “Boyzone” хамтлагтай Ирланд, Англиар хамтдаа аялан тоглолт хийжээ. Улмаар тэр сардаа Английн “Smash Hits Awards” наадмаас “Шилдэг шинэ аялан тоглолт” гэсэн шагнал авсан юм. Гэвч 1999 оны эхээр “Westside” нэртэй өөр хамтлагууд байдгийг мэдээд нэрээ сольж “Westlife” болгожээ. Ингээд хамтлагийн шинэ нэрээр гаргасан анхны дуу 1999 рны дөрөвдүгээр сард олны хүртээл болсон нь “Swear it Again” юм. Уг дуу гарсан даруйдаа Англи, Ирландын хөгжмийн жагсаалтуудыг шууд тэргүүлж, Ирландын хамгийн алдартай анхны буюу дэбют дуу болжээ. Улмаар тухайн оныхоо 11 дүгээр сард "Westlife" анхны цомгоо гаргаж олон шагнал хүртжээ. Тус хамтлаг 2010 онд арав дахь цомгоо гаргаад 2011 оны аравдугаар сард албан ёсоор тарсан юм.

Эх сурвалж: Westlifeweb.com