images

Япон: Фүжи уулын зургийг авах боломжгүй болгосны учир юу байв?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-29


   Япон улсын үзэсгэлэнт Фүжи уулын ойролцоох нэгэн тосгонд жуулчдад уулын зураг авахуулахгүйн тулд асар том хаалт хашаа барихаар болсон тухай CNN мэдээлэв. Ийм шийдвэрийг Яманаши мужийн Фүжикавагүчико тосгоны захиргаанаас гаргажээ. Токио хотоос баруун тийш 100 км-ийн зайд орших уг тосгон нь Фүжи уул руу чиглэсэн гол замд байрладаг бөгөөд гадаадын жуулчид байнга зорчдог, шүтээн уулын зургийг бүтнээр нь авахад хамгийн тохиромжтой цэг ажээ. Хаалт барих болсон шалтгаан нь жуулчид олноор ирэхийн хэрээр тосгоны оршин суугчдын тав тухыг алдагдуулж, зарим ёс суртахуунгүй жуулчид замын хөдөлгөөний дүрмийг үл тоомсорлон зам дээр машинаа байрлуулах, хогоо замбараагүй хаях, бүр зарим нь уулын зураг буулгахын тулд замын дэргэд байрлах эмнэлэгийн дээвэр дээр авиран гарах зэрэг ёс зүйгүй үйлдэл ихээр гаргах болсонтой холбоотой аж. Жуулчдыг ирэхийг хориглох боломжгүй тул уулын үзэгдэх байдлыг халхалж, зураг авах боломжгүй болгохоор шийдвэрлэсэн нь энэ ажээ. 2,5 метр өндөр, 20 метр урт хаалтыг ирэх долоо хоногийн эхээр барьж эхлэхээр болсон байна. Орон нутгийн захиргааны нэгэн албан тушаалтан хэвлэлээр ярихдаа "Энэ газар бол Япон улсын бэлгэ тэмдэг болсон газар. Гэвч оршин суугчдын тав тухыг хангах үүднээс ийм арга хэмжээ авах шаардлагатай болсон” гээд, нөхцөл байдал дээрдэх хүртэл хаалтыг авахгүй гэдгээ мэдэгджээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.