images

Турк: Б.Алтангадас Олимпын эрхийн тэмцээнийг шүүнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-29


   Монголын чөлөөт бөхийн шүүгч Б.Алтангадас Туркийн Истанбул хотноо зохион байгуулагдах Олимпын эрх олгох сүүлчийн чөлөөт бөхийн тэмцээнийг шүүхээр болжээ. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос тус тэмцээнд ажиллах орон орны 72 шүүгчдийн нэрсийг зарласны дотор Б.Алтангадас багтсан байна. Сонгон шалгаруулалтыг саяхан Бишкект болж өндөрлөсөн ААШТ болон Олимпын эрх олгох Ази тивийн тэмцээнд ажилласан байдал, ур чадвар болон бусад шалгууруудыг харгалзан хийжээ. Түүнчлэн ирэх сарын 9-12-ны өдрүүдэд болох дэлхийн эрхийн тэмцээнээс “Парис-2024” Олимпын наадамд ажиллах шүүгчдийг сонгох гэнэ. Б.Алтангадас нь 2009 оноос чөлөөт бөхийн шүүгчээр ажиллаж байгаа бөгөөд 2011 оноос улсын, 2013 оноос олон улсын II зэрэглэлийн шүүгчдийн эгнээнд нэгдэж улмаар 2019 онд I зэрэглэлийн шүүгч болсон юм.

Гэрэл зургийг: Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.