images

"Мөнх хаан" агаарын хөлгөөр Монголоос АНУ-руу шууд ниснэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-26


   Монголын агаарын тээврийн МИАТ ТӨХК өчигдөр Америк-Ирландын нисэхийн түрээсийн "AerCap" компаниас хоёр дахь "Boeing 787-9 Dreamliner" загварын "Мөнх хаан" нэртэй агаарын хөлгөө хүлээн авлаа. Одоогоор тус онгоцоор Истанбул, Франкфурт, Сөүл чиглэлд нислэг үйлдэж, цаашид АНУ, Сингапур, Австрали руу шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа ажээ. Мөн тус хөлөг нь хурдтай, хөнгөн жинтэй тул түлшний хэмнэлттэй гэнэ. Түүнчлэн алслалт сайтай тул тив алгассан холын зайн нислэгийг шууд үйлдэх боломжтой ажээ. Тиймээс дэлхий дээрх холын зайн таван чиглэлийн нислэгийн гурвыг нь "Boeing 787-9 Dreamliner" онгоцоор үйлддэг байна. Тус онгоцны нэг суудалд оногдох түлшний зарцуулалт "В767-300" агаарын хөлгөөс 20 хувиар бага тул агаарт ялгаруулах нүүрс хүчлийн хийг мөн хэмжээгээр бууруулжээ. Түүнчлэн агаарын хөлгийн цонх нь бусад агаарын хөлгүүдээс цэлгэр том гэх зэрэг олон давуу талтай.

Гэрэл зургийг: Зам тээврийн хөгжлийн яам

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.