images

Ким Кардашьян Цагаан ордонд зочлов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-26


   Америкийн реалити шоуны од, бизнесмэн Ким Кардашьян дэд ерөнхийлөгч Камала Харрисын урилгаар өчигдөр Цагаан ордонд зочилсон байна. Тэрбээр шүүхийн шинэтгэлийн асуудлаарх дугуй ширээний ярилцлагад оролцсон бөгөөд ерөнхийлөгч Жо Байдены хэрэгжүүлж буй хар тамхины хэрэгт холбогдсон хөнгөн шийтгэлтэй хэрэгтнүүдэд үзүүлэх өршөөлийн асуудлыг хөнджээ. Ярилцлагад оролцсон хүний дөрөв нь хар тамхины хэрэгт холбогдоод өршөөлд хамрагдсан иргэд аж. Ж.Байдены засаг захиргаа марихуан хадгалсан хэргээр ял эдэлж буй олон мянган хүнд өршөөл үзүүлэх зэргээр шүүхийн шинэтгэлийн хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа юм. Ким Кардашьян 2020 онд хар тамхины хэргээр бүх насаараа хоригдох ял сонсоод байсан хар арьст эмэгтэй Алис Жонсонд өршөөл үзүүлэх хүсэлтийг тухайн үеийн ерөнхийлөгч Д.Трампад хүргүүлж байсан бөгөөд ерөнхийлөгч уг асуудлыг түүний хүссэнээр шийдвэрлэж байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.