images

Эммануэль Макрон хөлбөмбөг тоглож хожив

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-26


   Францын ерөнхийлөгч ерөнхийлөгч Эммануэль Макрон өчигдөр Ивелинс хотод хөлбөмбөгийн тэмцээнд оролцож хаалганд бөмбөг хүртэл оруулсан тухай “Associated Press” агентлаг мэдээлэв. Тэрбээр талбайд цагаан өнгийн өмсгөлтэй гарч ирж тоглосон энэхүү тэмцээн нь тэргүүн хатагтай Брижит Макрон санаачлан хүүхдийн эмнэлэгийн орчин нөхцлийг сайжруулах зорилгоор явуулж буй "Yellow Challenge Campaign" нэртэй хандивын тоглолт байсан аж. Ерөнхийлөгчөөс гадна Францын шигшээ багийн дасгалжуулагч асан Дидье Дешам, дасгалжуулагч Арсен Венгер, мөн хөлбөмбөгийн нэгдүгээр лигийн Олимпик Лион клубын дасгалжуулагч Лоран Блан нар уг арга хэмжээнд оролцсон байна. Тэмцээнд ерөнхийлөгчийн баг 5:2 оноогоор ялалт байгуулжээ. Хагас хамгаалагчаар тоглосон Э.Макрон торгуулийн цохилт хийн гоол оруулсан бөгөөд тоглолтын дараа нийт оролцогчдыг Елисейн ордонд урьсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.