images

Монголчууд дээл хувцастайгаа 42 км марафонд гүйж Гиннест бүртгүүлэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-26


   Дэлхийн зургаан их марафоны нэг Лондоны марафон энэ сарын 21-ний өдөр болж холын зайн гүйгч Б.Үйлсзаяа монгол дээлтэйгээ оролцжээ. Тэрбээр 42.195 км замыг дөрвөн цагийн дотор дуусган "Монгол үндэсний дээлтэй 42 км марафонд гүйсэн эмэгтэй"-гээр Гиннесийн номд бүртгүүлсэн байна. Энэ тухайгаа цахим хуудсандаа хуваалцахдаа тэрбээр “Дээл маань замын турш тээр саад болсонгүй, яг л биед суусан чигтээ явсаар ирлээ. Харин марафоны төгсгөлд баруун суганы нимгэн арьс оёдолд үрэгдэж холгоод багахан өвдсөн. Миний дээлийн материал амьсгалдаг жижиг нүхтэй, хөвөн шиг материалаар урласан нь их таатай байлаа. Цаг агаар гүйгчдэд таатай, хааяа сэрүүн сэвэлзүүр салхитай байсан болохоор их хөлс гарч урссангүй” гэжээ. Мөн түүнтэй зэрэгцэн марафон гүйгч У.Ганзориг монгол гуталтайгаар 42 километрийг 4 цаг, 22 минут, 59 секундэд туулж, замаа амжилттай дуусгасан байна. Тэрбээр Гиннесийн амжилтын номд "Монгол гуталтай марафонд гүйсэн эрэгтэй"-гээр бүртгэгджээ. Сонирхуулахад, Лондоны марафонд 74 гүйгч Гиннесийн номд бүртгүүлэхээр гүйснээс 44 нь зорьсондоо хүрч чаджээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.