images

АНУ: 102 настай эмэгтэйг хоёр настай хүүхэдтэй андуурав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-29


   Америкийн агаарын тээврийн компанийн захиалгын системд алдаа гарсны улмаас онгоцонд зорчиж явсан 102 настай эмэгтэйг 2 настай хүүхэд гэж андуурсан явдал гарсан тухай BBC агентлаг мэдээлэв. Тус улсын иргэн 101 настай Патрисиа саяхан охинтойгоо хамт Чикаго болон Мичиган мужийн Маркетт хотын хооронд American Airlines” компанийн онгоцоор аялж явжээ. Энэ үед компанийн захиалгын систем Патрисиагийн 1922 онд төрсөн оныг буруу таньж 2022 болгон уншсан байна. Ингээд хоёр настай бяцхан зорчигчийн оронд 102 настай эмээ гарч ирэхэд онгоцны багийнхан ихэд гайхжээ. Улмаар эмээд үнэн байдлыг учирлажээ. Сонирхолтой нь ийм явдал Патрисиа гуайд өмнө нь ч тохиолдож байсан байна. Өнгөрсөн жил мөн охинтойгоо хамт аялж явсан тэрбээр онгоцноос бууж тэргэнцэр захиалахад систем насыг нь мөн л буруу уншсанаар нялх хүүхдийн тэрэг ирж байжээ. 97 нас хүртлээ хүний тусламжгүйгээр ганцаараа аялдаг байсан эмээд 100 нас хүрснээс нь хойш ийм явдал тохиолдох болж гэнэ. Тэрбээр энэ явдлаа дурсан ярьж онгоцны багийнхныг хөгжөөжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.