images

“Spice Girls” хамтлагийнхан дахин нэгдэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-29


   Их Британийн “Spice Girls” охидын хамтлагийн гишүүн Викториа Бекхэмийн 50 насны төрсөн өдрийн үдэшлэг өнгөрсөн долоо хоногт болж, хамтлагийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ цугларсан байна. Энэ сарын 20-нд болсон В.Бекхэмийн төрсөн өдрийн баярт Мелани Браун, Гари Хорнер, Мелани Чишолм, Эмма Бантон нар оролцож, нэгэн үе хит болж байсан "Stop" дуугаа дуулжээ. Арван жилийн дараа анх удаа нэгдэж тоглосон тэдний бичлэгийг В.Бекхэмийн нөхөр, хөл бөмбөгчин Дэвид Бекхэм Инстаграм хуудсандаа нийтэлснээр олон сая хүн үзэж сонирхон баяр хүргэсэн сэтгэгдэл үлдээжээ. 1996 онд тус хамтлаг “Wannabe” нэртэй дуугаараа 37 орны хөгжмийн чартад тэргүүлж, богино хугацаанд дэлхийн хэмжээний одод болсон юм. Улмаар "Stop", "Mama", "Spice Up Your Life" зэрэг дуу нь дэлхий даяар түгж, цомог нь 85 сая хувь борлогдон “Битлз”-ээс хойшхи Их Британийн хамгийн алдартай поп хамтлаг болсон билээ. Хамтлаг 2000 оны арванхоёрдугаар сард тарсан ч 2007 онд дахин нэгдэж, 2012 оны Лондонгийн Олимпийн хаалтын тоглолтод ая дуугаа өргөж байв. Энэ удаад хамтлагийн гишүүн Мелани Браун Инстаграм хуудаснаа өөрсдийн бичлэгийг нийтэлж, удахгүй аялан тоглолтоо хийхээр болсон тухайгаа мэдээлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.