images

“Toyota”, “Tencent” компанитай, “Nissan”, “Baidu” компанитай хамтарчээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-04-26


   Бээжингийн авто үзэсгэлэнгийн үеэр Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” компани Хятадын “Tencent” компанитай хамтран ажиллаж буйгаа зарлалаа. Улмаар "Toyota” компаниас “Tencent” компанийн хөгжүүлсэн хиймэл оюун ухааныг ашиглан Хятадад үйлдвэрлэсэн суудлын автомашин худалдаанд гаргах гэж буйгаа мэдээлэв. Харин Японы “Nissan” компани Хятадын “Baidu” компанийн хөгжүүлдэг хиймэл оюун ухаанд суурилан "Ухаалаг машинууд" хэмээн нэрлэсэн судалгаа хийхээр харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан гэв. Хятадын автомашин үйлдвэрлэгчид нь “Baidu” компанийн хиймэл оюун ухааны бүтээгдэхүүнийг цахилгаан автомашиндаа хэрэглэдэг байна. Сонирхуулахад, хоёр жил тутам нэг удаа болдог Бээжингийн авто үзэсгэлэн 2020, 2022 онд цар тахлын улмаас завсарласан юм. Өөрөөр хэлбэл, 2018 оноос хойш зургаан жилийн дараа болж байна. Үзэсгэлэн өчигдөр эхэлсэн бөгөөд тавдугаар сарын 4-нд дуусах ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.