images

Төрийн банк 4 харилцагчаа Дубай руу аялуулах хадгаламжийн аян зарлалаа

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2024-04-29


   Төрийн банкнаас жил бүр харилцагчдадаа санхүүгээ зөв удирдаж хуримтлалтай болох хэвшлийг дэмжих зорилгоор “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аяныг  хэрэгжүүлж ирсэн билээ. Энэ удаагийн урамшуулалт аян нь дөрөвдүгээр сарын 8-наас 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд Төрийн банкны 500 гаруй салбар нэгжид хандан оролцох боломжтой юм.

“Мөрөөдлөө хадгалъя” урамшуулалт аянд хэн оролцох боломжтой вэ?

  • Хугацаатай хадгаламжийн дансандаа 100.000 төгрөг, түүнтэй тэнцэх валютын орлого хийсэн
  • Хадгаламжийн хугацааг зургаан сар буюу түүнээс дээш хугацаагаар сунгалт хийсэн
  • Шинээр зургаан сар буюу түүнээс дээш хугацаатай хадгаламжийн данс нээж, орлого нэмэх тутамд тус бүр нэг сугалааны эрхтэй болно.

Нийт шалгарах азтаны тоо:

“Мөрөөдлөө хадгалъя” аяны урамшууллын эздийг Төрийн банкны фэйсбүүк пэйж хуудсаар шууд дамжуулалт хийн хоёр удаа тодруулах бөгөөд нийт долоон харилцагч азтан болно.

Азтан тодруулах хугацаа:

2024 оны долдугаар сарын 20-нд  

  • Дубай руу аялах урамшууллын эзэн - 2
  • 15 сая төгрөгийн хадгаламжийн эрхийн эзэн - 1

2024 оны 10 дугаар сарын 30-нд

  • Үзэсгэлэнт Дубай руу аялах урамшууллын эзэн – 2  
  • 15 сая төгрөгийн хадгаламжийн эрхийн эзэн - 1
  • Супер шагнал болох тавин сая төгрөгийн хадгаламжийн эзнээр нэг харилцагч тус тус тодорно.  

Харилцагч өөрийн сугалааны эрхийг https://www.statebank.mn/pages/lottery линкээр орж шалгах боломжтой ба дэлгэрэнгүй мэдээллийг State Bank of Mongolia фэйсбүүк пэйж хуудас болон лавлах 1800-1881 утаснаас авна уу.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.