images

Монголын залуу балетчид олон улсын уралдаанаас алт, хүрэл медаль хүртлээ

Ж.Ариунгэрэл

Дэлхий дүүрэн монголчууд

2024-04-29


   ОХУ-ын Пермь хотноо дөрөвдүгээр сарын 16-28-нд болсон Е.Максимовагийн нэрэмжит олон улсын балетын бүжигчдийн XVIII удаагийнАрабеск”уралдаанд Монголын балетчид амжилттай оролцлоо. Тэмцээнд улсаа төлөөлөн Монгол улсын консерваторийн багш, МУГЖ Х.Гэрэлчимэг шүүгчээр, ДБЭТ-ын гоцлол бүжигчин А.Эрдэнэболд, бүжигчин Б.Марал, Г.Нямцэрэн, Ц.Мөнгөншагай, О.Идэрбат, өсвөрийн бүжигчин Ү.Анар, Т.Нинжин, Л.Энхжин нар оролцсон юм. Улмаар Монгол улсын консерваторийн Ц.Мөнхдэлгэр багштай 9в ангийн сурагч Ү.Анар сонгодог бүжгийн өсвөр насны ангилалд алтан медаль, орчин үеийн бүжгийн төрөлд алтан медаль, хэвлэл мэдээллийн шүүмжлэгч, шүүгчдийн нэрэмжит дипломыг хүртлээ. Мөн С.Есөнзаяа багштай 11д ангийн сурагч Л.Энхжин сонгодог бүжгийн өсвөр насны ангилалд хүрэл медалиар шагнагдсан бол ДБЭТ-ын бүжигчин Ц.Мөнгөншагай диплом хүртжээ. Монгол улсын консерваторийн багш нар шилдэг багшийн шагналд нэр дэвшсэн бөгөөд Монголын балетын сургалт Оросын сургалтын дэгийг өнөөг хүртэл өвлүүлэн уламжилж ирсэнд уралдааны ерөнхийлөгч, Оросын домогт балетчин, ЗХУ-ын Ардын жүжигчин Владимир Васильев талархал илэрхийлснийг шүүгч Х.Гэрэлчимэг бидэнд уламжиллаа. Манай бүжигчин Ү.Анарын тоглосон “Төгөлдөр хуурч” бүжгийг СУИС-ийн төгсөгч Энхтогтох, Л.Энхжингийн “Давалгаа” бүжгийг МУСТА С.Цэцгээ, Т.Нинжингийн бүжгийг МУСТА А.Хосбаяр нар дэглэжээ.

   36 жилийн түүхтэй, олон улсад өндөр нэр хүнд бүхий энэ уралдаанд Беларусь, Казахстан, Япон, Армен, Бразил, Англи, Киргиз, Нидерланд, Солонгос, Турк, Франц, Румын, Щвейцар улсын 200 гаруй шилдэг бүжигчин өрсөлдсөн байна.    

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.