images

Ацетальдегид ДНХ-г гэмтээдгийг Японы эрдэмтэд тогтоожээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-04-29


   Японы Анагаахын шинжлэх ухааны хүрээлэнгийн судалгааны багийн эрдэмтэд ацетальдегидийн нөлөөгөөр хүний эсийн доторх ДНХ гэмтдэгийг тогтоолоо. Ацетальдегид нь согтууруулах ундаа уусны дараа хүний биед үүсдэг химийн нэгдэл юм. Энэ нэгдлийн улмаас гэмтсэн ДНХ-г эрхтэнүүд нөхөн сэргэх чадвартай ч хорт хавдар, хөгшрөлтийн шалтгаан болдог байна. Тиймээс эрдэмтэд ацетальдегид нь хүний биед алкохолын үзүүлдэг сөрөг нөлөөг үүсгэгч томоохон хүчин зүйл байж магадгүй гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, энэ нэгдэл шартсан үед хүний биед илрэх сөрөг шинж тэмдгүүдийг үүсгэж, толгой өвдөх, зүрхээр хатгуулах зэрэг хам шинжийн шалтгаан болдог. Улмаар эрдэмтэд туршилтаараа ген нь гэмтсэн эсийг хэвийн эстэй харьцуулахад үхэх магадлал гурав дахин их байдгийг тогтоожээ. Мөн тэд алкохолын шалтгаант ДНХ-ын гэмтэл хөгшрөлтөөс шалтгаалах өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж үзсэн байна. Цаашид судалгааны багийнхан хавдрын эс дэх хэвийн бус хромосомын бүтцэд ацетальдегид яаж нөлөөлдгийг мэдэх зорилготой гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.