images

“Чех дэх монгол өв” ном гаргахаар тохиролцлоо

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-04-29


   Монгол, Чех улсууд дипломат харилцаатай болсны 75 жилийн ой ирэх онд тохиох бөгөөд энэ баярыг тохиолдуулан “Чех дэх монгол өв” номыг гаргахаар боллоо. Уг ном нь “Дэлхийд тархсан монгол өв” хорин боть номын нэг болох ажээ. Номыг Чехийн үндэсний музейн харьяа Азийн урлагийн музей, Напрестикийн музейн сан хөмрөгт буй Монгол улстай холбоо бүхий цуглуулгаас бүтээх гэнэ. Энэ ажлыг хоёр улсын Үндэсний музейн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хийх юм. Мөн ирэх оны 3-8 дугаар сард “Чингис хаан” хамтарсан үзэсгэлэнг Прага хотноо гаргана. Түүнчлэн “Чингис хаан” үндэсний музейн ажилтнуудыг Чехэд музейн мэргэжил арга зүй, онол-практикийн сургалтад хамруулахаар болжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.