images

НҮБ-ын хятад хэлний өдөрт зориулсан тоглолт Монголд боллоо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-04-26


   Жил бүрийн дөрөвдүгээр сарын 20-нд НҮБ-ын хятад хэлний өдөр болдог. Монголд суугаа Хятадын Элчин сайдын яамнаас энэ өдрийг өчигдөр тэмдэглэж их сургуулийн оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Хятадаар дуулцгаая” тоглолт хийжээ. Тоглолтыг МУИС дахь Күнзийн институт, Хятад хэлний түвшин тогтоох шалгалтын төв хамтран зохион байгуулсан байна. Нэг цаг үргэлжилсэн тоглолт дээр Хятадын арван алдартай дууг дуулжээ. Энэ үеэд Элчин сайд Шэн Минжуан “Энэ жил Монгол, Хятадын дипломат харилцааны 75 жилийн ой тохиож байгаагаас гадна бид энд НҮБ-ын хятад хэлний өдрийг 15 дахь жилдээ тэмдэглэж байна” гэжээ. НҮБ-ын албан ёсны зургаан хэл нь араб, англи, хятад, франц, орос, испани билээ.

Эх сурвалж: “Синьхуа” агентлаг.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.