images

Өнөөдрөөс багш нарын ажлыг гүйцэтгэлээр нь үнэлнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-29


   Ерөнхий боловсролын сургалтын байгууллага, багшийн ажлын 2024 оны гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 3-ныг хүртэл зохион байгуулах гэж байна. Улмаар үнэлгээ авснаас журмын дагуу хоёр сарын дотор зарлана. Энэ жил буюу гурав дахь удаагийн үнэлгээнд улсын хэмжээнд ерөнхий боловсролын 28928 багш хамрагдах ажээ. Өнгөрсөн оны тухайд гүйцэтгэлийн үнэлгээнд 681 сургуулийн 28382 багш, 912 мянга гаруй суралцагч хамрагджээ. Үүний үр дүнд нийт багшийн 51.7 хувь нь 1-4 дүгээр индекст эрэмбэлэгдэж 10-25 хувийн урамшуулал авах эрхтэй болж байв. Уг үнэлгээгээр сургалтын байгууллагын менежментийг сайжруулах, багш бүрийг хөгжүүлэх, дэмжлэг үзүүлэх чиглэлийг тодорхойлох, багшид урамшуулал олгох, оролцогч талуудын хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой. Өөрөөр хэлбэл үнэлгээгээр багш нар бүтэн жилийн турш ямар хэмжээний цалинтай байх нь шийдэгддэг юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.