images

Онгоцны ахмад нислэгийн үеэр үйлчлэгч бүсгүйд гэрлэх санал тавьжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-29


   Энэ сарын 22-ны өдөр Польшийн нийслэл Варшаваас Краков хотын чиглэлд явж байсан “Polish Airlines” компанийн онгоцны ахмад Конрад Ханк нислэг дундуур, зорчигчдын өмнө хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавьсан байна. Хайртай бүсгүй нь тус онгоцны үйлчлэгч бөгөөд К.Ханк нислэгийн дундуур бүхээгээсээ гарч ирж чанга яригчаар зорчигчдод хандан түр анхаарал хандуулахыг хүсээд "Өнөөдөр манай онгоцонд маш онцгой нэгэн хүн байгаа" гээд "Ноёд, хатагтай нар аа. Жил хагасын өмнө би энэ ажил дээр миний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн хосгүй сайхан бүсгүйтэй танилцсан юм. Түүнтэй учирснаар миний нэг насны мөрөөдөл биелсэн” гээд үйлчлэгч бүсгүйн өмнө өвдөг сөхрөн цэцгийн баглаа, сүйн бөгж барьж, гэрлэхийг гуйсан байна. Онгоцны үйлчлэгч Паула онгоцны сүүл хэсэгт ажлаа хийж явснаа үүнийг сонсон гүйж ирээд К.Хэнкийг тэврэн авахад зорчигчид алга ташин баяр хүргэж тэднийг дэмжин уухайлжээ. Энэхүү бичлэг цахим орчинд маш олон хэрэглэгчид хүрч тэд ганцхан цагийн дотор 1600 гаруй сэтгэгдэл үлдээжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.