images

60 жилийн настай УДЭТ-ын барилгад их засвар хийжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-29


   Улсын драмын эрдмийн театрын фойэ болон их танхимыг бүрэн сэргээн засварлаж дуусчээ. Тус театрын барилгад анх ашиглалтад орсноос нь хойш анх удаа их засвар хийж байгаа нь энэ бөгөөд барилгын бүтцийн хүчитгэлийн ажлыг үргэлжлүүлэн хийх гэнэ. Театр ирэх сарын 1-нд Л.Н.Толстойн "Анна Каренина" жүжгээр эргэн үүд хаалгаа нээх юм. Уг барилга нь Монголын ууган архитекторч Б.Чимэд, А.Хишигт нарын зургаар 1957 онд сууриа тавьж, 1960 онд “Залуучуудын ордон” нэртэйгээр байгуулагдсан бөгөөд 1963 оноос хойш дорвитой засвар шинэчлэл хийгдээгүй байжээ. Театрын засварт улсын төсвийн хөрөнгөөс хоёр тэрбум 228 сая төгрөг зарцуулсан юм. Тус барилга нь 200 орчим өрөө тасалгаатай, 600 хүний суудалтай жүжгийн хоёр танхим, 500 хүний багтаамж бүхий бүжгийн танхимтай.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.