images

"Төрийн банк" үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2024-04-26


   "Төрийн банк"-наас “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааг МҮЭСТО-д зохион байгуулж байна. Тус үзэсгэлэн худалдаагаар бизнес эрхлэгчдийн байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнесийг олон нийтэд таниулах, борлуулалтыг нь нэмэгдүүлэхэд тусалж байгаагаараа онцлог аж. Мөн үзэсгэлэнгийн үеэр “Амины орон сууцны шинэ технологийн шийдэл, өртөг бууруулах боломж" сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэн,  амины орон сууц барихаар зорьж буй харилцагчдадаа зөвлөмж өгөх зорилгоор мэргэжлийн экспертүүд ирж илтгэл тавьсан байна. Иргэд үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр дараах зээлүүдийг шуурхай шийдвэрлүүлэн авах боломжтой ажээ. Тухайлбал, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц; сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж; эко бохирын систем; дулаалгын материал; эко тээврийн хэрэгсэл; эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан бараа; унадаг дугуй, скүүтер зэрэг багтсан байна. Үзэсгэлэн энэ ням гарагийг дуустал гарна. 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.