images

"Титаник" хөлгийн ослоос үлдсэн алтан цаг нэг сая паундаар зарагджээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-29


   1912 онд "Титаник" хөлөг живэхэд амиа алдсан Америкийн саятан Жон Жэйкоб Асторын зүүж байсан алтан цаг энэ сарын 27-ны өдөр дуудлага худалдаанд оржээ. “Bloomberg News” агентлагийн мэдээлснээр Их Британийн дуудлага худалдааны “Henry Aldridge & Son” компанийн зохион байгуулсан дуудлага худалдаагаар тус алтан цагийг нэгэн америк хүн 1.17 сая паундаар худалдаж авсан бөгөөд хөлгөөс олдсон эд зүйлсээс хамгийн өндөр үнэ хүрсэн нь энэ болов. Өмнө нь тус хөлөг дээр тоглож байсан хийл 2013 онд дуудлага худалдаагаар 1.1 сая паундаар зарагдаж байжээ. "Титаник" хөлөг живснээс долоон хоногийн дараа Ж.Асторын цогцсыг Атлантын далайгаас алтан цаг болон бусад эд зүйлсийн хамт олсон юм. Уг цагийг Америкийн “Waltham” компани үйлдвэрлэсэн бөгөөд эзнийх нь “JJA” гэсэн овог нэр сийлээстэй байсан байна. Тухайн үед Ж.Асторын хөрөнгө 87 сая доллароор үнэлэгдэж байжээ. Энэ нь одоогийнхоор 2.58 тэрбум гэсэн үг юм. Хөлөг онгоц живэх үед тэрбээр жирэмсэн эхнэрээ аврах завинд суулгаад өөрөө хөлөг дээр үлдсэн гэдэг.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.