images

“Мазаалай” агаарын хөлгөөр орон нутагт холын нислэг үйлдэнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-29


    МИАТ ХК  CRJ-700 “Мазаалай” агаарын хөлгөө өчигдөр хүлээн авч, анхны нислэгээ Ховд аймаг руу үйлдлээ. Тус онгоцоор иргэд цаашид Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Дорнод, Өмнөговь, Завхан, Увс, Баянхонгор аймаг руу зорчих ажээ. МИАТ компани орон нутгийн нислэгээ 15 жилийн дараа сэргээж байгаа нь энэ бөгөөд 1500 километрээс дээш алслагдсан дээрх аймгуудад нэг цагийн дотор зорчих боломжтой юм. CRJ-700 хөлөг нь дэвшилтэт аэродинамик шинж чанар, далавчтай тул өмнөх загваруудаасаа түлшний зарцуулалт бага, илүү хурдтай юм. Тодруулбал, 70 хүний суудалтай CRJ-700 хөлөг нэг цагт дунджаар 1500 кг түлш зарцуулдаг бол 50 хүний суудалтай CRJ-200 нь цагт 1150 кг түлш зарцуулдаг байна. Өөрөөр хэлбэл нэг суудалд зарцуулагдах түлшний зарцуулалт нь CRJ-700-гийн хувьд 21.4 кг бол CRJ-200 нь 23 кг ажээ. Тэгэхээр CRJ-700 агаарын хөлөг нь CRJ-200 загвартай харьцуулахад нэг цаг тутамд 100 кг түлш хэмнэдэг гэсэн үг. Сонирхуулахад, өнгөрсөн онд Монголын иргэний нисэхийн салбарт зорчигч тээвэр 3.5 дахин нэмэгдэж, олон улсын болон дотоодын нислэгийн тариф 2-3 дахин буурчээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.