images

Йелийн их сургууль “Чингис хаанаас Төмөр хаан хүртэл” ном гаргав

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-04-29


   Их Британийн түүхч Питер Жэксоны бичсэн “From Genghis Khan to Tamerlane: The Reawakening of Mongol Asia” номыг Йелийн их сургуулийн хэвлэлийн газраас эрхлэн гаргалаа. Чингис хааны талаар хэд хэдэн ном бичсэн түүхч шинэ бүтээлдээ Монголын эзэнт гүрэн Ил хаант улсаас Төмөрийн улс хүртэл өргөжин тэлж Перс, Төв Азид ноёрхсон түүхийг өгүүлэхдээ Төмөр хааны нөлөөг дэлгэрэнгүй бичжээ. Өөрөөр хэлбэл, номын ихэнх хэсгийг Төмөр хааны талаарх судалгаа эзэлсэн байна. Мөн энэ номыг П.Жэксоны өмнө нь бичсэн “The Mongols and Islamic world” бүтээлийн үргэлжлэл гэж болох гэнэ. Зохиогч 45 жилийн турш Монголын эзэнт гүрний түүхийг судалсан, Кийлийн их сургуулийн Дундад зууны түүхийн эмирит профессор юм. Тэрбээр "The Mongols and the West", "Studies on the Mongol empire and early Muslim India" зэрэг ном бичжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.