images

"Төрийн банк" ногдол ашиг тараалаа

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2024-04-26


   “Төрийн банк” хувьцаат компани энэ сарын 22-ны өдөр “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв"-өөр дамжуулан хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараажээ. Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл өнгөрсөн хоёрдугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар тогтоолоор банкны 2023 оны татварын дараах цэвэр ашгаас нэгж хувьцаанд 66.20 төгрөг, нийт 49.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн байна. Улмаар ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөр тасалбар болгон тогтоожээ. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.