images

Кипр дэх НҮБ-ын хүчний командлагч Б.Эрдэнэбатад хошууч генерал цолны батламж гардуулав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-29


   Кипр улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны цэргийн хүчний командлагч Б.Эрдэнэбатад Монгол улсын Ерөнхийлөгч Монгол генералын өдрөөр хошууч генерал цолны батламжийг нь өчигдөр гардууллаа. Мөн энэ өдөр Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд, Тагнуулын ерөнхий газрын дэд дарга С.Хүдэрчулуун нарт бригадын генерал цол олгожээ. Манай улсад 1944 оны дөрөвдүгээр сарын 28-нд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал цол олгосон түүхтэй. Улмаар жил бүрийн энэ өдрийг Монгол генералуудын өдөр болгон тэмдэглэж иржээ. Монгол улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулах ажиллагааны 22 жилийн түүхэнд анх удаа монгол генерал НҮБ-ын цэргийн хүчний командлагчаар томилогдсон нь Б.Эрдэнэбат болсон юм. Энхийг сахиулах ажиллагааны цэргийн хүчний командлагч нь хошууч генералын зэрэгтэй албан тушаал тул Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрөгч хоёрдугаар сард буюу Кипр улсад мордохынх нь өмнөхөн Б.Эрдэнэбатад хошууч генерал цол олгосон билээ. 

 

  

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.