images

Ромын пап лам эмэгтэйчүүдийн хорих ангид зочлов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-29


   Ромын Пап лам Франциск өчигдөр Италийн хойд хэсэгт орших Венец мужийн Жудекка арал дахь эмэгтэйчүүдийн хорих ангид зочилсон тухай ANSA агентлаг мэдээлэв. Пап ламыг нисдэг тэргээр хүрэлцэн очиход хорих ангийн ажилтнууд, сайн дурынхан болон 80 орчим хоригдол угтан авсан байна. Тэрбээр "Шорон бол хатуу ширүүн орчин бөгөөд хоригдлуудын тоо хэт их, хорих ангийн тохижолт сайнгүй байгаа зэргээс хүний эрх зөрчигдөж байна" гээд, хүнд уучилж болох алдаа, эдгээх ёстой шарх байдгийг мартаж болохгүй гэдгийг онцолжээ. Улмаар уг хорих ангид байрлуулсан уран зургийн үзэсгэлэнг үзэж сайшаасан байна. Пап лам 2013 онд албан тушаалдаа орсноосоо хойш анх удаа Венецид айлчилж байна. Тус хот нь нэг өдрийн жуулчдаас 5 еврогийн хураамж авах шийдвэр гарган хэрэгжүүлж байгаа бөгөөд харин Пап ламыг уригдсан зочны хувьд хураамжаас чөлөөлсөн тухай AFP мэдээлэв. Хорих ангид зочилсныхоо дараа Пап лам залуучуудтай уулзалт хийх ажээ. Харин ирэх тавдугаар сард Верона, долоодугаар сард Триест хотод зочилно. Улмаар ирэх зургаадугаар сард Пульа хотод болох “Их долоо”-гийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор төлөвлөж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.