images

Швейцар: “Бөөгийн домог” номын зохиогч франц уншигчидтайгаа уулзана

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-04-29


   Зохиолч Г.Аюурзанын “Бөөгийн домог” романыг өнгөрөгч нэгдүгээр сард Францын “Editions Jentayu” хэвлэлийн газар орчуулан гаргасан билээ. Иймд зохиолч номоо франц хэлт уншигчдад танилцуулах уулзалтыг өнөөдөр Швейцарын Женев хотноо хийх гэж байна. Хэлэлцүүлэгт Г.Аюурзана, түүний номыг франц хэл рүү орчуулсан Р.Мөнхзул, Францын “uRYa” студийн уран бүтээлч, “The Voice” шоуны оролцогч, морин хуурч, хөөмийч Мишэль Абрахам нар оролцох ажээ. Орчуулагч Р.Мөнхзул өмнө нь Л.Түдэвийн “Хорвоотой танилцсан түүх”, Л.Өлзийтөгсийн “Аквариум” зэрэг арав шахам номыг франц хэлээр орчуулсан юм.

Гэрэл зургийг Гүн Аюурзана Фэйсбүүк хуудаснаас.

Г.Аюурзана “Editions Jentayu” хэвлэлийн газрын захирал Жером Бушогийн хамт.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.