images

Венец: Аялал жуулчлалын оргил үед жуулчдаас төлбөр авдаг боллоо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-04-26


   Жилд 25-30 сая жуулчин хүлээж авдаг, 1987 онд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгүүлсэн Италийн Венец хот аялал жуулчлалын оргил үед хонохгүйгээр нэг өдөр аялаад буцах жуулчдаас таван еврогийн төлбөр авах арга хэмжээгээ дөрөвдүгээр сарын 25-наас хэрэгжүүлж эхэллээ. Уг журам энэ онд хамгийн олон жуулчин ирэх 29 өдөр үйлчлэх ба тэр өдрүүдийн ихэнх нь 5-7 дугаар сарын амралтын өдрүүд байх гэнэ. Энэ үед нэг өдөр аялах жуулчдаас төлбөр авч байгаагийн гол зорилго нь тэднийг арай бага жуулчин ирдэг үеүдэд Венецээр аялуулах юм. Мөн үүнээс гадна хот 50 мянган оршин суугчтай байтал ердөө ганцхан өдөрт 100 мянган аялагч хүлээж авдаг тул оршин суугч, аялагчийн хоорондох тэнцвэрт байдлыг хангах зорилготой. Учир нь, өдөрт хэт олон жуулчин ирэх нь оршин суугчдад сэтгэл зүйн дарамт болдог байна. Иймд нэг өдөрт ирдэг жуулчдын тоог зохистой байлгах нь чухал байгаа аж. Нөгөө талаас ЮНЕСКО-гоос хэт олон жуулчин ирэх нь 100 гаруй арлаас бүрдэх усан дээрх Венец хотын аюулгүй байдал, цаг уурын өөрчлөлтөд сөрөг нөлөө үзүүлж байгааг анхааруулжээ. Тэгвэл үүнтэй төстэй арга хэмжээг Европын жуулчин олноор хүлээн авдаг хотууд хэрэгжүүлж байгаагаас дурдвал Амстердам хот өнгөрсөн долоо хоногт “Шинэ зочид буудал барих, үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй” гэж зарлав.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.