images

Япон улс Путиныг эсэргүүцдэг орос иргэнд оршин суух тусгай зөвшөөрөл олгов

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-04-26


   Орос, Украины дайн эхлэхээс өмнө Японд улс төрийн орогнол эрэхээр очсон орос иргэнд тус улсын Цагаачлалын үйлчилгээний агентлагаас оршин суух тусгай зөвшөөрөл олголоо. Тухайн иргэн нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Засгийн газрыг эсэргүүцэж үзэл бодлоо илэрхийлдэг байна. Тиймээс Япон улс өнгөрөгч гуравдугаар сарын дундуур түүнд шилжилт хөдөлгөөний ямар нэг хязгаарлалтгүй, тодорхой нөхцөл болзлын дор хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрдөг, нэг жилийн хугацаатай виз олгожээ. Япон улсын цагаачлалын бодлого хатуу учраас улс төрийн орогнол тэр бүр өгдөггүй. Ялангуяа цагаачийн статустай орос иргэнд ийм оршин суух зөвшөөрөл олгох нь бүр ховор ажээ. Өнгөрсөн таван жилийн хугацаанд тус улс Ази, Ойрх Дорнод, Африкийн цөөн хэдэн цагаачид оршин суух зөвшөөрөл олгосон бол ОХУ-ын иргэнд огт ийм зөвшөөрөл өгөөгүй гэнэ. Харин цагаачаар мэдүүлээгүй, оюутны визтай байсан хоёр орос эмэгтэйд өнгөрсөн жил урт хугацаанд оршин суух эрх олгосон аж. Тэгвэл зөвшөөрөл авсан цагаач эр “Хэрэв би нутаг буцахаар болбол дайны бүс рүү явах, эсвэл хоригдож магадгүй гэж айж байна” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.