images

АНУ: Холын зайн гүйгч Б.Буджаргал 10 өдрийн гүйлтэд түрүүллээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-29


    АНУ-ын Нью-Йорк хотноо энэ сарын 17-27-ны өдрүүдэд болсон Шри Чинмойн нэрэмжит 10 өдрийн гүйлтийн тэмцээнд Монголын тамирчин Б.Буджаргал түрүүллээ. Тэрбээр 10 хоногт 1315 км замыг туулсан бөгөөд хоёрдугаар байранд Италийн гүйгч, 5000 км марафоны дөрвөн удаагийн аварга Андреа Маркато, гуравдугаар байранд Тайвань улсын гүйгч Чиа Хун Вэй нар шалгарчээ. Б.Буджаргал үүнээс өмнө буюу 2019 онд Шри Чинмойн нэрэмжит тэмцээнд 1221.8 км замыг туулан түрүүлж байжээ. Б.Буджаргал гүйлтийн спортоор 29 жил хичээллэж буй тамирчин юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.