images

Жаран настай эмэгтэй Аргентин улсын тэргүүн мисс болов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-29


   Аргентин улсад 60 настай хуульч эмэгтэй тус улсын нийслэлийн гоо бүсгүйн тэмцээнд түрүүлсэн байна. “Miss Universe Buenos Aires” тэмцээн энэ жилээс эхлэн оролцогчдын насны хязгаарыг цуцалсан бөгөөд шинэ журмаар явуулсан анхны тэмцээнд ийнхүү ахимаг насны эмэгтэй тэргүүн миссийн титэм хүртсэн тухай “Buenos Aires Times” сонин мэдээлжээ. Ла Плата хотын иргэн Алехандра Родригес хэмээх эмэгтэй анх удаа уг тэмцээнд оролцсон бөгөөд 18-73 насны 34 оролцогчтой өрсөлдөн тэргүүлсэн байна. Энэ талаар хэвлэлүүд "Хатагтай А.Родригес гоо сайхны талаарх хэвшмэл стандартыг халж, дэлхийн өнцөг булан бүрт байгаа эмэгтэйчүүдэд урам зориг хайрлалаа” хэмээн үнэлжээ. Өнгөрсөн есдүгээр сард “Miss Universe Buenos Aires” тэмцээний зохион байгуулах хороо гоо бүсгүйн тэмцээнд оролцогчдын насны хязгаарыг цуцална гэдгээ мэдэгдсэн бөгөөд өмнө нь зөвхөн 18-28 насны эмэгтэйчүүд л оролцдог байжээ. Хатагтай А.Родригес ирэх сарын 25-нд болох “Miss Universe Argentina” тэмцээнд мөн оролцоно гэдгээ мэдэгдсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.