images

“Нисгэгчийн дуу”


   Хөгжмийн зохиолч Т.Насанбуянг 1964-1968 оны хооронд дуулаачийн студи-сургуулийн оюутан байхад түүний зохиосон анхны дуу нь нийтийн хүртээл болсон байв. Түүнийг нэг өдөр Соёлын яаманд уран сайхны зөвлөлийн даргаар ажиллаж байсан зохиолч Ч.Лодойдамба дуудуулжээ. Тэгээд гадаадад сурч байгаа монгол оюутнуудыг Завхан аймаг руу тоглолтоор авч яваад ирэхийг хүссэн байна. Тэгтэл Т.Насанбуян “Би сугууль соёлоо төгсөөгүй оюутан хүн чадах болов уу” гээд эргэлзэнгүй хэлсэн ч өөрт нь итгэл хүлээлгэснийг бодоод Завханд очиж тоглолт хийхээр болсон байна. Буцахдаа онгоцоор явахаар болж ортол дэслэгч цолтой залуухан хөлгийн дарга Зулын Юра уулзах хүсэлтээ үйлчлэгчээрээ хэлүүлсэн байна. Тэгтэл түүнийг экпажийнхандаа танилцуулж шууд л энэ залуу бидэнд зориулж дуу зохиож өгнө гээд хэлчихжээ. Ингээд дуугаа бичихийн тулд тэдэнтэй хамт нисэж, нисгэгчийн дэргэд сууж, судалгаагаа эхлүүлжээ. Гэвч нэг л болж өгөхгүй байсаар хэн хэн нь ч шантарч байв. Тэгээд Т.Насанбуян автобусаар буцаж очоод гадаа сандал дээр сууж байтал онгоц хөөрч тэр агшин гэнэтхэн дууны санаа орж иржээ. Ингээд шүлгийг нь яруу найрагч Г.Мэнд-Ооёо бичиж, “Үүрийн туяа” хамтлаг дуулж 1970 онд Монголын радиод бичүүлж радиогоор цацагджээ. Радиогийн хөгжмийн редакцид Булган аймгаас нэгэн малчин захидал бичиж дуу төрсөн түүхийг яриулж өгөхийг хүссэн тул зохиогч дуу төрөх хугацаанд нөхөрлөж найз нөхөд болсон нисгэгч З.Юра, н.Магванжав, н.Маарт, н.Нэргүй, н.Цэрэндорж нарынхаа хамт очиж ярилцлага өгч байжээ.