images

Хоршоонд дээрэм орлоо, Амгалан байна уу?


     Манай Дорнод аймгийн Баяндун cyманд Ганин гэдэг яг орос шиг царайтай, орос шиг aаш зантай хүн байлаа. Арван хоёртойдоо Аана буюу Лxaм гэдэг айлын хүү болсон гэx. Бичиг үсэггүй болохоороо тэр үү, бас л аялгуутай ярина. Чимид гэдэг буриад авгайтай. Нэг их малтай байгаагүй болов уу. Харин тахиатай байлаа. Ээжийн бие муу байхад миний эгч Должин хөдөө байдаг тэднийхээс тахианы өндөг авчирч түмпэнтэй уcанд хийгээд, бурхны ширээн доороо тавиад хэд хонож байсныг санаж байна. Ойрхон байх Зөвлөлтийн цэргийн нисэх буудлын оросууд галууны өндөг авчраад, тэдний тахианд даруулсан нь хөөрхөн бор дэгдээхий болчихсон гүйлдэж харarддaгcaн. Гaнин гуайд нэг хөгтэй явдал тохиолдож билээ. Юу вэ гэвэл тэp хоршооны манаач хийдэг байв. 1943 оны өвөл хоршооны цонxыг эвдэж мөнгө хулгайлсан хэрэг гарлаа. Тэр өвөл нүүдлийн шүүхийн дapra Хapгaна Жамцын Амгалан гэдэг Баяндунгийн хүн манайд өвөлжсөн юм. Нэг шөнө Багшийн Даваа гэдэг өвгөн гадаа ирээд “Хоршоонд дээрэм орлоо, Амгалан байна уу?” гэж дуудлаа. Амгалан гуай ч шалавхан хувцаслаад гарлаа. Өнөө Ганин маань үдэш гэртээ хариад унтчихсан гэдгээ сүүлд нь хүлээсэн гэдэг. Гэтэл шууд үнэнээ хэлэлгүй “Хоршооныхоо өвөрт явж байтал байшин доороос нэг хүн хөлийг минь модоор цохиж багалзуурдаж унагаад хүлсэн. Би ноцолдоод дийлдсэн” гэж мэдүүлжээ. Тэр байтугай энгэрийнхээ товч бүчийг тасдсан байсан юм байх. Ганин гуай худал хэлсэн нь дорхноо илэрч, хэрэг хүлээгээд ганц хоёр жилээр таслуулаад, хулгайч ч баригдаагүй өнгөрч билээ. Тийм л гэнэн цайлган амьтан байж билээ. 1953 оны өвөл тэднийх Бүрэнхаан уулын ард өвөлжиж байхад би ороод гарсан. Ганин гуай хаашаа ч юм яваад ирснээ ярьж “Хүбүүн санасаан” гэж хэлж байсныг бодоход нэг хүү байх ёстой. Бас аянд яваад, гэдрэг сууж ногтны жолоог тасддаг тэмээний ар шилэнд хүзүүний хөсрий яс оруулан тогтоосон чинь тэр тэмээ татахаа больдог юм байна гэж орос монгол үг холин хөгжөөнтэй ярьж суусан нь тэр чигээрээ нүдэнд хоцорчээ. Тийм арга байдгийг сонсоод “Гани то гүйгөө, яha олоо, хүзүүнэй, еби мать” гэж хоймортоо сөхөрч суугаад биднийг инээлгэж байсансан.

Харгана Гүрбазарын Амар. “Миний тавилан” номоос