images

IEA: Дэлхий даяар 2024 онд 17 сая цахилгаан автомашин худалдаална

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-04-25


   Олон улсын энергийн агентлаг (IEA) мягмар гарагт “Global EV Outlook 2024” буюу цахилгаан тээврийн хэрэгслийн өнөөгийн байдлын талаар тайлангаа танилцууллаа. Тус байгууллага энэ онд худалдаалагдах таван машин тутмын нэг нь цахилгаан хөдөлгүүртэй байна гэж таамаглажээ. Өөрөөр хэлбэл, 2023 онд 14 сая цахилгаан автомашин худалдсан бол энэ онд 17 саяд хүрэх гэнэ. Тайланд дурдсанаар, Хятадын цахилгаан автомашины борлуулалт 10 сая болон өсөж, зах зээлийн 45 хувийг эзэлнэ гэж тооцоолжээ. Харин 11 хувийг АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгчид, 25 хувийг нь Европынх эзэлнэ гэж үзсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.