images

Элэгний Д вирусийн эмийг татвараас чөлөөлөх хууль эхний хэлэлцүүлгээр дэмжигдлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-26


   УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар элэгний Д вирусийн "Булевиртид" эмийг импортоор оруулж ирэхэд гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцүүлж, гишүүдийн олонх нь дэмжсэнээр эцсийн хэлэлцүүлэгт оруулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн байна. Уг эмийг Европын эмийн агентлаг албан ёсны бүртгэлдээ авч, гепатитын B, Д вирусийн архаг халдварын эмчилгээнд хэрэглэх зөвшөөрөл олгосонтой холбогдуулан манай улс эмийн жагсаалтад оруулж, эмчилгээний заавраа шинэчлэн энэ оноос мөрдөж эхлээд байгаа юм. Гэвч өндөр үнэтэйгээс шалтгаалан иргэд уг эмийн эмчилгээнд хамрагдахад хүндрэлтэй байгаа аж. Тиймээс Эрүүл мэндийн яамнаас эмийн албан ёсны патентыг эзэмшигч АНУ-ын “Gilead Science” компанитай үнийг нь бууруулах талаар хэлэлцээ хийж байгаа юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.