images

Тайланд: Монголын тэргэнцэртэй сэлэмчид анхны медалиа авлаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-26


    Монголын тэргэнцэртэй сэлэмт тулааны тамирчин Д.Цолмон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, Монголын тамирчдын салхийг хагаллаа. Тайланд улсад зохион байгуулагдаж буй Парис-2024 Паралимпын наадмын эрхийн оноо олгох тус тэмцээний эхний өдөр Монгол улсаас Д.Цолмон, С.Оюундарь, Ж.Нарантунгалаг нар эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлджээ. Ж.Нарантунгалаг шилдэг наймт үлдэх тулаандаа Хонгконгийн тамирчинд хожигдсон бол С.Оюундарь нь анхны олон улсын тэмцээндээ оролцож байгаагаар онцлог ажээ. Түүнчлэн өчигдөр эмэгтэйчүүдийн багийн тэмцээн болж өнөөдөр эрэгтэйчүүдийн тэмцээн явагдана. Тус тэмцээнд Монголоос нийт долоон тамирчин өрсөлдөж байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.