images

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украин, Израильд дэмжлэг үзүүлэх төсөлд гарын үсэг зурав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-25


   АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Конгрессоор баталсан Украин болон Израиль улсын аюулгүй байдалд дэмжлэг үзүүлэх төсвийн 95 тэрбум долларын төсөлд гарын үсэг зурав. Тус улсын Батлан ​​хамгаалах яам пуужин, их бууны сум зэрэг нэг тэрбум долларын үнэ бүхий зэвсэг техникийг Украинд яаралтай нийлүүлэхээр болсон байна. Цагаан ордонд хуулийн төсөлд гарын үсэг зурсны дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр Ерөнхийлөгч Ж.Байден “Бид нэн даруй Украинд агаарын довтолгооноос хамгаалах зэвсэг, их буу, пуужингийн систем, хуягт машин гэх мэт тоног төхөөрөмжийг илгээж эхэлнэ” гэж мэдэгджээ. Мөн тэрбээр Дональд Трамп тэргүүтэй Бүгд найрамдахчууд Украинд дэмжлэг үзүүлэхэд саад болсоор байгаа шүүмжлээд, Украинд их бууны сум, зэвсэг дутагдаж байхад Ирак, Хойд Солонгос зэрэг “В.Путины найзууд” Орост зэвсэг нийлүүлсээр байна” гэжээ. Энэ нь Ж.Байдены засаг захиргаанаас Украинд үзүүлж буй 56 дахь тусламж бөгөөд агаарын довтолгооноос хамгаалах төхөөрөмж, сум, хуягт машин, танк эсэргүүцэх зэвсэг багтсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.