images

Өмнөговийн хүүхдүүд Улаанбаатарт урлагийн тоглолт хийв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-25


   Өмнөговь аймгийн 320 хүүхэд “Нар мишээсэн алтанхан говь мину” бүрэн хэмжээний тоглолтоо Улаанбаатар хотноо Соёлын төв өргөөнд энэ сарын 21-ний өдөр хийлээ. Тоглолтод говь шанхын уртын дуу, Өмнөговийн магтаал, ботгон тэшээ, ёлын домог, тэмээн поло бүжиг, ерөөл магтаал болон орчин үеийн дуу бүжгийг хослуулсан үзүүлбэр толилуулсны зэрэгцээ 70 гаруй хүүхдийн найрал дуу, 60 гаруй хүүхдийн үндэсний хөгжмийн оркестр, 33 морин хуурч, 33 уртын дууч, 33 бүжигчин хүүхдүүд оролцжээ. Мөн хүүхдийн гар зургийн бүтээлийн үзэсгэлэн дэлгэсэн байна. Түүнчлэн тоглолтод оролцсон 320 хүүхдийг зуны амралтаар нь зусланд англи хэлний хөтөлбөрт үнэ төлбөргүй хамруулах эрхээр орон нутгийн удирдлагууд нь шагнажээ. Өмнөговь аймаг 2024 оныг хүүхдийн хөгжил, хамгааллын жил болгон зарлаж, хүүхдийн уран бүтээлийг дэмжих, шинээр уран бүтээлийг туурвихад чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулж байгаагийн нэг нь энэ юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.