images

Монголд анх удаа: Монгол хоолны тогоочдын УАШТ болов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-25


   Монгол хоол, идээ ундааны “Улсын аварга тогооч” шалгаруулах анхдугаар уралдаан Эрдэнэт хотод боллоо. Тус тэмцээнд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгаас 700 гаруй тогооч, хоол үйлдвэрлэгчид малын дотор мах, дайвар бүтээгдэхүүн, үндэсний өглөөний цай, орчин үеийн монгол хоол, сүү, цагаан идээ зэрэг долоон төрлийн идээ ундаа бэлтгэж өрсөлдсөн байна. Тухайлбал, үр тариа, жимсний төрөлд тэргүүн байранд Орхон аймгийн тогооч Н.Болорчимэг, дэд байранд Хөвсгөл аймгийн тогооч М.Нарантуяа, гуравдугаар байранд Өмнөговь аймгийн тогооч Д.Нарантуяа, тусгай байранд Сүхбаатар аймгаас оролцогч Б.Цэндмаа, Төв аймгаас оролцогч Д.Алтанчимэг нар шалгарчээ. Харин сүү, сүүн бүтээгдэхүүний төрөлд тэргүүн байранд Өвөрхангай аймгаас оролцогч Б.Дашлхагва, дэд байранд Багануур дүүргээс оролцогч Ё.Отгонцэцэг, гуравдугаар байранд Говь-Алтай аймгаас оролцогч Б.Сайнбаяр, тусгай байранд Орхон аймгаас оролцогч Т.Сарантуяа нар шалгарсан байна. Цаашлаад орчин үеийн монгол хоолны төрөлд тэргүүн байрыг Архангай аймгаас оролцогч Б.Билгүүн, дотор мах, дайвар бүтээгдэхүүний төрөлд тэргүүн байрыг Өвөрхангай аймгаас оролцогч Б.Дашлхагва, Өглөөний цайны төрөлд тэргүүн байрыг Орхон аймгаас оролцогч Ж.Энхнадмид нар хүртжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.