images

Тэйлор Свифт шүлэг бичдэг хүүхэд байжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-25


   Поп од Тэйлор Свифтийн бага сургуулийн дуу хөгжмийн багш Барбара Колбек шавийнхаа талаар CBS телевизэд ярилцлага өгчээ. Тэрбээр "Тэр дуу хөгжмийн хичээлийн цагаар байнга шүлэг бичиж суудаг хүүхэд байсан” хэмээн дурсчээ. Б.Колбек багш Т.Свифтэд Пенсильвани мужийн Поттстаун дүүргийн Виндкрофт бага сургуульд нэгээс дөрөвдүгээр анги хүртэл дуу хөгжмийн хичээл заасан бөгөөд түүнд анхлан гоцлол дуулах ур чадварын хичээл зааж, ер бусын чадварыг нь ихэд үнэлж урам хайрладаг байсан тухайгаа дурссан байна. Мөн түүний бага сургуулийн анги даасан багш Хизер Браун нэгэн ярилцлагадаа "Би одоо хүртэл түүнд жил бүр зул сарын мэндчилгээ илгээдэг. Шавиараа маш их бахархдаг” гээд алдрын оргилд хүрсэн шавийнхаа тухай дурсахдаа “Тэр онцгой гойд байдлаараа бүхнийг өөртөө татдаг байсан. Хийж буй зүйлдээ маш сайн төвлөрч чаддаг, маш эелдэг, нээлттэй хүүхэд байлаа” гэсэн байна. Т.Свифтийн өнгөрсөн 19-ны өдөр гаргасан “The Tortured Poets Department” нэртэй шинэ цомог нь томоохон хөгжмийн платформууд дээр нэг өдрийн дотор хамгийн их цацагдсан амжилтыг эвдэж, “Billboard”-ын үндсэн цомгийн жагсаалтыг тэргүүлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.