images

Хонины нэхийгээр хөргөгчний наалт хийжээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-04-25


   Үндэсний үйлдвэрлэгч "Бүүвэй брэнд" компани хонины нэхийгээр хөргөгчний наалт хийж худалдаанд гаргалаа. Хонины дүрстэй уг наалтыг түлхүүрийн оосор, цүнхний чимэг болгон ашиглаж болох гэнэ. Нэхийг боловсруулж ийн хэлбэрт оруулсан нь өвөрмөц болгосноос гадна хүүхдийн танин мэдэхүйд эерэг нөлөөтэй юм. "Бүүвэй брэнд" нь хонины нэхийгээр олбог, буйдангийн бүтээлэг, өлгий, ханын чимэглэл бүтээдэг байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.