images

Баянхонгор аймгийн 120 иргэн ажлын байртай болов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-25


   Баянхонгор аймгийн 20 залуу хүнд машин механизмын операторын мэргэжил олгох 45 хоногийн сургалтаа өчигдөр төгслөө. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас тэднийг хөндлөнгийн үнэлгээнд хамруулж, олон улсын эрхтэй чадамжийн гэрчилгээ олгосон байна. Ингэснээр залуус Монголдоо төдийгүй дэлхийн хаана ч энэ мэргэжлээрээ ажиллах боломжтой болжээ. Тус сургалтыг “Эрдэнэ Монгол” компани нэг жил орчмын хугацаанд зургаан ээлжээр явуулж Баянхонгор аймгийн 17 сумаас нийт 120 иргэнийг хамруулснаас 110 нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрших Ухаа худаг уурхайд ажиллаж байгаа юм. Мөн залуу мэргэжилтнүүдийн сургалтын байр, хоол, даатгал, ирэх очих унаа, Баянхонгороос Өмнөговь руу ээлжээр очиж ажиллах зардлыг тус компаниас бүрэн гаргажээ. Гэхдээ мэргэжилтнүүд Баянхонгор аймагт Баянхөндий уурхайн төсөл эхлэх үед нутагтаа шилжин ажиллах бөгөөд төсөл цаашид 1-2 ээлжээр үргэлжлэх аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.