images

МУИС олон улсын сургалтын платформд анх удаа нээлттэй хичээл байршууллаа

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-04-26


   МУИС насан туршийн боловсрол олгох, хэрэглэгчийг бие даан суралцахад зориулсан “Future Learn” олон улсын сургалтын платформд анхны нээлттэй цахим хичээлээ байршууллаа. Тус хичээлийг Антропологи, археологийн тэнхимийн ахлах багш, доктор Бүрэнтогтохын Жаргалан англи хэлээр заажээ. Тэрбээр “Archaeology of Past Nomads on the Mongolian Steppe” буюу “Монголын тал нутаг дээрх эртний нүүдэлчдийн археологи” гэсэн сэдвээр хичээл бэлтгэж оруулсан юм. Энэ хичээлийг хэрэглэгчид сард 39.9 доллар төлөөд зургаан долоо хоногийн хугацаанд үзэх боломжтой. Ингэхдээ долоо хоногт хоёр цагийн хичээл үзэх ба курсээ дүүргээд албан ёсны дижитал гэрчилгээ авна. Энэхүү богино хугацааны курсийн хичээлүүд нүүдэлчдийн археологи, өргөн хүрээний олдвор, Монголын эзэнт гүрэн, хотжилт, нийгэм-улс төрийн өөрчлөлт, нүүдэлчдийн төрийн байгуулалт, дурсгалт газар гэсэн дарааллаар гүнзгийрэх ажээ. Харин хичээлийг байршуулсан “Future Learn” вэб сайт нь дэлхийн нээлттэй цахим хичээлийн олон улсын платформууд дотор гуравдугаарт эрэмбэлэгддэг, 195 орны 20 гаруй сая хэрэглэгчтэй, дэлхийн 260 гаруй их сургуулиудтай хамтран ажиллаж 2000 гаруй богино хугацааны курс хичээллүүлдэг аж. Мөн 184 мянга орчим хэрэглэгчээс таван одноос 4.57 одны үнэлгээ авсан буюу хэрэглэгчийн үнэлгээ өндөртэй платформ юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.