images

ОХУ-ын Батлан ​​хамгаалахын дэд сайд авилгын хэргээр баривчлагдав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-25


   ОХУ-ын Батлан ​​хамгаалахын дэд сайд Тимур Ивановыг авилгын хэргээр баривчилсан байна. Москва хотын Басман дүүргийн шүүх түүнийг их хэмжээний хээл хахууль авсан хэргээр буруутгаж зургадугаар сарын 23-ны өдөр хүртэл хоёр сар хорьж таслан сэргийлэх арга хэмжээ авах болсноо мэдэгджээ. Түүнийг БХЯ-тай гэрээ байгуулж, туслан гүйцэтгэгчээр ажилласан гуравдагч этгээдтэй үгсэн хуйвалдаж, авилга авсан хэрэгт сэжиглэж байгаа ажээ. Хэрэв түүний гэм буруутай нь тогтоогдвол 15 хүртэлх жилийн хорих ял авах магадлалтай гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Тэрбээр яаманд армийн бүтээн байгуулалт, хөрөнгийн менежмент, цэргийн орон сууцны хангамж, моргейжийн зээл, Мариуполь хотыг сэргээн босголт зэрэг хариуцлагатай ажил хариуцаж байжээ. Оросын хэвлэлүүд түүнийг сайд С.Шойгугийн ойр дотны хүн гэдгийг онцолсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.