images

АНУ: Багш нар сургууль дээр буутай явахыг зөвшөөрөв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-24


   АНУ-ын Теннесси мужийн Төлөөлөгчдийн танхим сургуулийн орчинд багш нар гар буутай явахыг зөвшөөрсөн хуулийн төслийг баталсан тухай “Reuters” агентлаг мэлдээлэв. Тус мужид сургууль дээр буутай халдлага удаа дараа гарах болсон тул багш, сурагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс энэхүү хуулийн төслийг санаачилж батлуулсан байна. Гэхдээ хууль батлагдсан гээд бүх багш нар сургууль дээр буутай байж болно гэсэн үг биш юм. Багш өөрөө буутай байхыг хүссэн тохиолдолд 40 цагийн сургалтанд хамрагдсаны дараа сургуулийн захирал болон орон нутгийн хууль сахиулах байгууллагын албан тушаалтнаас бичгээр зөвшөөрөл авах ёстой ажээ. Мөн сургалтад хамрагдах, галт зэвсэг худалдан авах зардлыг тухайн багш өөрөө хариуцна. Түүнээс гадна биеийн тамирын талбай, анги танхим зэрэг олон хүн цугларсан газарт зохион байгуулагдаж буй сургуулийн арга хэмжээн дээр буутай орохыг хориглоно. Мөн сургууль дээр буу эзэмшиж буй хүмүүсийн нэрсийг эцэг эх болон бусад багш нарт задруулахыг хориглосон заалттай ажээ. Тус улсад сургуулийн орчинд буутай халдлага үе үе гарах болсон нь ийм хууль батлах шалтгаан болжээ. Тухайлбал Теннесси мужийн Нэшвилл хотын Ковенант сургуульд дээр өнгөрсөн оны гуравдугаар сард буутай халдлага болж гурван хүүхэд, гурван ажилтан амиа алджээ. Тухайн үед 28 настай төгсөх курсын оюутан эмэгтэй уг халдлагыг үйлдсэн байна. Уг хуулийн төслийг санаачилсан Бүгд найрамдах намын төлөөлөгч Райан Уильямс "Буутай халдлагын улмаас муж улс бүхэлдээ айдас түгшүүрт автаад байна. Энэ хууль нь зөвхөн тийм халдлагаас урьдчилан сэргийлэх зорилготой" хэмээн онцолжээ. Харин зарим эцэг эхчүүд энэ хуулийг эсэргүүцэж байна. Ковенант сургуулийн нэгэн оюутны ээж 22-ны өдөр 5300 хүний ​​гарын үсэгтэй өргөдөл гаргаж, хуулийн төслийг хүчингүй болгохыг хууль тогтоогчдоос хүссэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.