images

Улсын хүүхэд залуучуудын театрыг өнөөдөр нээнэ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-04-25


   Нийслэлийн хамгийн их хүн амтай Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд барьсан Улсын хүүхэд залуучуудын театрын нээлт өнөөдөр болох гэж байна. Иймд өнөөдрөөс эхлэн зургаадугаар сарын 10-ныг хүртэл тус театрт Төрийн шагналт зохиолч Дармаагийн Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгийг тоглох ажээ. Жүжгийн нээлтийн тоглолт үнэ төлбөргүй бөгөөд дараагийн тоглолтуудын тасалбар нь 30 мянган төгрөгийн үнэтэй. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан энэ театр нийт 760 хүний суудалтай, энд хүүхэд, залууст зориулсан сургалт, соёлын үйл ажиллагааг тогтмол явуулна. Тиймээс тун удахгүй “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг тоглох гэж байгаа аж. Тус театрын даргаар 2022 онд жүжигчин Н.Ариунболдыг сонгосон билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.