images

До.Болдхуягийн "Монгол хэл" шүлгийг оюутнууд уран бичлэгээр бичнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-24


    Монгол улсын их сургуулийн номын сангаас “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг тохиолдуулан оюутан, залуучуудын дунд уран бичлэгийн уралдаан зарлажээ. Уралдаанд яруу найрагч До.Болдхуягийн 2011 оны “Болор цом”-д оролцож түрүүлсэн “Монгол хэл” шүлгийг бүтэн болон хэсэгчилсэн байдлаар уран бичлэгээр бичүүлэх шаардлагыг тавьж байгаа ажээ. Улмаар ирүүлсэн бүтээлээр үзэсгэлэн гаргаж үзэгч, шүүгчдийн үнэлгээгээр шилдэг бүтээлийг шалгаруулах юм байна. Шалгарсан гурван бүтээлийг 1-3 дугаар байр эзлүүлэн урамшуулна. Түүнчлэн зохиогч До.Болдхуягийг урьж оюутнуудтай уулзуулан уран бүтээлийн чөлөөт ярилцлага хийх бөгөөд тухайн өдөр нь МУИС-ийн “Хос уянга” нэгдлийн оюутнууд уран бичлэгээр дурсгалын үг бичиж үйлчлэх гэнэ. Бүтээлийг ирэх сарын 6-нийг хүртэл МУИС-ын номын сангийн 101 тоотод хүлээж авна. Яруу найрагч энэхүү шүлгээ 2010 онд Өвөр Монголын Хөххотод байхдаа бичиж байжээ. Мөн түүний 2011 онд бичсэнӨвөр Монгол” шүлэг нь Өвөрмонголд ихэд алдартай бөгөөд нэг мөрийг нь гар дээрээ шивүүлсэн хүн ч гарч байв. “Улаанбаатар” их сургуулийг археологич мэргэжлээр төгссөн тэрбээр 2013 онд Өвөр Монголын их сургуулийн Монгол судлалын сургуульд докторын зэргээ хамгаалсан бөгөөд Хятадын Олон улсын радиод ажиллаж байсан юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.