images

АНУ дахь монгол багачууд ардын бүжгээр уралдав

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-04-25


   АНУ дахь Монголын “Гэр” хүүхдийн төв, “Би Монгол” сургууль, МУК-тай хамтран, хилийн чанад дахь хүүхдүүдийн дунд “Бүжье” монгол бүжгийн уралдааныг амжилттай зохион байгууллаа. Тэмцээний нэгдүгээр шатыг өнгөрөгч нэгдүгээр сард цахимаар явуулж шалгарсан хүүхдүүдийн дунд хоёр, гуравдугаар шатны шалгаруулалтыг Оакланд хотод энэ сарын 20, 21-нд хийсэн байна. Монгол бий биелгээг уламжлуулах, олон улсад сурталчлах зорилготой энэ тэмцээний сүүлийн шатны шалгаруулалтыг хийхийн тулд фэйсбүкээр хандив цуглуулжээ. Нийт 3000 доллар босгох зорилготой хандивт 53 хүн нэгдэж 3117 доллар цугларсан байна. Тэмцээний сүүлийн шатанд Виржиниа, Мэрилэнд, Илинойс, Калифорни мужийн хотуудаас багачууд ирж оролцжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.