images

Орон нутагт боодолтой өвсний үнэ 1000-2000 төгрөгөөр буурав

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-04-25


   Монголын Үндэсний статистикийн хорооноос дөрөвдүгээр сарын 22-ны байдлаар нийслэл болон орон нутагт гол нэрийн барааны дундаж үнэ хэд байгааг мэдээлэв.  Улаанбаатарт гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 2.7, өмнөх долоо хоногоос 0.3 хувиар өссөн байна. Тухайлбал, нэг кг сонгино өмнөх сараас 260, өндөг 30, бүх малын махны үнэ 499-1301 хүртэл төгрөгөөр нэмэгджээ. Харин нэг кг лууван 110, “Атар” талх 16, 300 граммын савлагаатай хар талх 13, ургамлын тос 10 төгрөгөөр хямдарсан байна. Хүнсний бүтээгдэхүүний үнэ орон нутагт тогтвортой байгаа бөгөөд боодолтой өвсний үнэ бүх аймагт 1000-2000 төгрөгөөр хямдарчээ.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.