images

16 мянган төмөр замчны цалинг нэмлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-25


   "Улаанбаатар төмөр зам" ХНН 16 мянган төмөр замчныхаа үндсэн цалинг 10 хувиар нэмсэн тухайгаа мэдээллээ. Үндсэн цалингаа нэмж байгаа тул тус компанийн удирдлагууд тээвэр зохион байгуулалтыг сайжруулж, гадаад сургалт, хурал чуулган, тэмцээн уралдаан, гадаад томилолтоо бууруулах замаар зардлаа танахаар болжээ. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-аар зохицуулаагүй зарим тэтгэмж, нэг удаагийн шагнал бодох аргачлалыг өөрчлөх гэнэ. “Улаанбаатар төмөр зам” ХНН байгуулагдсаны 75 жилийн ой энэ онд тохиож байна. Сонирхуулахад, өнгөрсөн онд тус компани ажилчдынхаа үр дүнгийн шагналт цалингийн хэмжээг 200 хувиар тооцон олгосон бөгөөд жил бүр байгууллагын орлого, ашигтай уялдуулж цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.