images

Өнжүүлийн цэнхэр билүүний хэлтэрхий


Ардын уран зохиолч Балжирын Догмидын дурсамж

    1978 онд шиг санагдана. Хөдөөнөөс хотод орж ирээд Б.Лхагвасүрэнгийнд очиход тэрбээр тосон будгаар нэг хачин зураг зурж “Алтан тал” гэдэг бальзам архиар намайг дайлсан нь ер мартагддаггүй юм. Нэг бүгээн морь бодлогоширсон нүднээсээ цусан нулимс дуслуулан зогсч байх бөгөөд түүний газарт дүрсэн яс нь цухуйсан хувхай шилбэнээс модны үндэс мөчир салаалан газрын гүн рүү xaвaн ургасан, тухайн үедээ яггүй модернист зураг байсансан. Чин үнэнийг хэлэxэд тэp зургийн зохиомж, дүрслэл хөдөөний надад их л хол хөндий байсан ч миний гарын үзүүрт нэг барьцтай барьцгүй дүрс, өгүүлэмж тэмтрэгдэн урлагийг хийсвэрлэх хийгээд юмыг үзүүр ёзооргүй сэтгэх орон зайн мэдрэмжийг бага боловч ухааруулах шиг санагдсан. Мань эр Бүх холбоотын киноны дээд сургуульд оюутан байхдаа курсын ажил гэж аль ч хүний сэтгэлгээний арааманд багтахааргүй нэг гажиг жүжиг найруулж багш нараа сүрхий цочоон шуугиулсан юм гэсэн. Над руу харж буй энэ морины цусан нулимстай нүд нь аль эрт үхэж үрэгдсэн хэн нэгэн хүний сүнс, тэр газар хавсан үндэс мөчиртэй хөл нь аливаа амьтан төрөл арилждагаас бус үхэж алга болдоггүй тухай номлол гэж таасан. Ер нь цаг үеэсээ түрүүлэн нүд нээж, дотоод бясалгал, төрөлхийн авьяас тэмүүллээрээ нүгэлт орчлонгийн хар хөшигний араар өнгийж харсан “сахилгагүй" хүн л ертөнцийг ийм нүдээр хардаг байх гэж санагдсан.

Өөрийгөө элээж өрөөлийг ирлэх

Өнжүүлийн цэнхэр билүүний хэлтэрхий би ...гэж хаврын тэр нэг сайхан хонгор өдөр Лхагвасүрэн эмнэлгийн хашаанд надтай хамт сууж байгаад харсаар байтал бичсэнсэн. Энэ сонгодог мөрийг хүмүүс янз янзаар тайлбарладаг. 3apим нь энэ шүлгийг бурхан Лхагвасүрэнгийн чихэнд нь хэлж өгсөн юм гэж бурханаас будаа идэхийг нь өөрөө харсан мэт мэдэмхийрэхэд нөгөөх нь ухаанаар зодож бичсэн шүлэг хэмээн айлдана. Молхи миний бие зуун жил үзэг, бийр түшиж үг хэлхэвч энэ цөөн мөр шүлгийг хэзээ ч хэлж чадалгүй нүд аних байсан биз.